Сүхбаатар сумын АН-ын даргад хариуцлага тооцжээ
    2018 оны 01 сарын 15 нд
    aa04d4afa326ae8d0347d74c0493184a.jpg

    Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ардчилсан намын дарга Д.Баянмөнхөд хариуцлага тооцох шийдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд гарсан. Түүнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн тавдугаар бүлгийн 5.17.1, 5.17.5.1, 5.17.5.2 дахь заалт, Үндсэн дүрмийн хорооны холбогдох тогтоолыг үндэслэн сонгуульт албанаас нь чөлөөлсөн. Мөн бүх шатны сонгуульт гишүүний албанд хоёр жилээс доошгүй хугацаагаар нэр дэвших эрхийг нь хасжээ. Ингэснээр Үндсэн дүрэмд заасны дагуу тус намын хорооны даргын нөхөн сонгууль явуулах юм байна.