Анхан шатны байгууллагууд идэвхтэй ажиллаж байна
    2018 оны 02 сарын 05 нд

     

     

     Сэлэнгэ аймгийн Хушаат сумын АН-ын хороо нэгдүгээр сарын 31-ээс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд нийт гишүүдээ хамруулсан цасны баярын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн Сайхан сумын Хөтөл тосгонд болсон “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал”-д нэгдэж, өнөөгийн эрх баригчдын эсрэг өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байна. Энэ нь тус намын хорооны гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, намын үйл ажиллагааг анхан шатанд идэвхжүүлэх ажлынх нь нэг хэсэг болж буй аж. Ардчилсан намаас 2018-2019 оныг намын анхан шатны бүх байгууллагын үйл ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, гишүүдийн идэвх оролцоо, мэдлэг чадавхийг дээшлүүлэхэд чиглүүлж байгаа билээ.