УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА
    2018 оны 02 сарын 05 нд
    8a00dcd7c961752c6f0cc0591405b2ce.jpg

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонгогдсоноосоо хойш  17 дахь удаагаа  өөрийн тойрог болох Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр энэ удаад өөрийн сонгогдсон тойрог болох Ховд хот болон Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сумдад ажиллаж, бодлого үйл ажиллагааны тайлангаа иргэд, сонгогчдод танилцуулж, санал бодлоо солилцох юм.

    Үүний зэрэгцээ өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, өвс тэжээлийн дутагдалтай байгаа малчин түмэнд 20 тонн хорголжин тэжээл, цагаан сарыг угтаж 70 наснаас дээш ахмадуудад гарын бэлэг, өрх бүрт УИХ-ын гишүүний тайлан бүхий 2018 оны цаг тооны бичиг олгох юм. Мөн төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардуулж байна.

    Ховд аймаг өвс тэжээлийн дутагдалтай байгаа нь өнгөрсөн зун ихэнхи сумдын нутгаар хур тундас багатай, гандуу байсан нь хүртээмжтэй хадлан тэжээл бэлтгэхэд хомсдол үүсгэжээ. Мал, малчин хоёр зудын байдалтай байгаа нь олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж байгаатай холбоотой аж. Ховд аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны зузаан уулархаг нутгаар 30-40 см, сумдын төв болон тал хэрээр 15-20 см байна. Агаарын темпратур хөрсөн дээр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 25-30 хэм хүйтэн байгаа нь өвөлжилт хүндрэхэд нөлөөлж байна.

    Мөн томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Сүүлийн хоёр сар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсч, алсын дуудлага ихэссэнтэй холбоотойгоор сумдын төсөв, эргэлтийн эмийн сангуудын бараа материал, түлш шатахууны зардал нэмэгдэж, өр үүсгэж эхлээд байна.