Намын гишүүдийг чадавхжуулах сургалт амжилттай явагдаж байна
    2018 оны 02 сарын 06 нд

     

     Ардчилсан намаас 2018 оныг намын байгууллагын анхан, дунд шатанд гишүүдийг чадавхижуулах, тэдэнд хүрч ажиллах, хамтын ажлын уялдааг сайжруулахад чиглүүлж буй юм. Энэ хүрээнд намын Гадаад харилцаа, сургалт хөгжлийн газрын Сургалт, судалгааны хэлтсийн дарга Х.Алтанхуягаар ахлуулсан баг орон нутагт хүрч, сургалт явуулж эхэллээ. Тус сургалт анхан, дунд шатны байгууллагын гишүүдийг чадавхижуулж, тэдний багаар ажиллах чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна. Өнгөрсөн сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Багахангай, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймагт хүрч ажиллажээ. Энэ үеэр намын гишүүд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн санал бодлоо хуваалцаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн байна.