Ардчилсан намын гишүүдэд
    2018 оны 03 сарын 03 нд
    471e79ddf378b67eff0eff11191b5d97.jpg

    "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний эргэлт /ротаци/-ийн сонгуулийн журам"-д нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн санал, хүсэлтүүдийг АН-ын дэргэдэх байгууллага, гишүүдээс намын удирдлагуудад хандан удаа дараа ирүүлсэн болно. Намын удирдлага дээрх санал, хүсэлтийг хүлээн авч ярилцсаны үндсэн дээр "Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний эргэлт /ротаци/-ийн сонгуулийн журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж АН-ын Улс төрийн зөвлөлөөр журмын нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэхээр боллоо. 
    Иймд зайлшгүй шаардлага гарсны улмаас АН-ын ҮБХ-ны эргэлт /ротаци/-ийн сонгуулийн товыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор зарлах болсоныг сонордуулж байна.