Мэндчилгээ
    2018 оны 03 сарын 07 нд
    45721486963a3025f1e26eb52dbd8c1c.jpeg

    Монголынхоо нийт ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье. 
    Ардчилсан нам хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог өндөр түвшинд авч үздэг билээ. 
    Бид шинэчлэлийн бодлогынхоо хүрээнд намын удирдлагын бүрэлдэхүүнд эзлэх эмэгтэйчүүдийн оролцоог дүрмээр баталгаажуулж, шинээр зохион байгуулагдсан Үндэсний бодлогын хороонд "Эмэгтэйчүүдийн квот"-ыг тогтоож өгснөөр Ардчилсан эмэгтэйчүүдийн манлайллыг шинэ түвшинд гаргаж чадсан юм.
    Түүнчлэн намын дэргэдэхь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоогоороо дамжуулан нийгэм дэхь хүйсийн тэгш бус байдал, төрийн болон төрийн бус байгууллага дахь эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог баталгаажуулах тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 
    Цаашдаа Ардчилсан нам бодлогод суурилсан институц болох зорилгынхоо хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгэмд эзлэх байр суурийг тодорхой болгох, мэдлэг чадварыг нь хөгжүүлэх тал дээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллах болно. 
    Монголынхоо нийт эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд та бүхэндээ аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


    УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА

    СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ