УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ч.Сайханбилэг Баян-Өлгий аймагт ажиллалаа
    2013 оны 03 сарын 25 нд
    9f62d0dd2114dcbe83af48fbab351d25.jpg

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ч.Сайханбилэг гуравдугаар сарын 21, 22 –ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, казах зон олны уламжлалт хаврын баяр “Наурыз” –ын баярт оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Ч.Сайханбилэг аймагт ажиллахдаа ажиллахдаа аймгийн удирдлагуудтай уулзаж, 2013 онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар ярилцаж, манай улсын анхны тоон радио станцын нээлтэнд оролцлоо.

    Манай аймагт 2013 онд 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын зорилтын хүрээнд тус аймагт энэ жил оноошилгооны төв байгуулахаар төлөвлөсөн.

    Энэ ажлын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен нар Нэгдсэн эмнэлгийн ажил байдалтай танилцлаа. Дараагаар нь аймгийн  АН-ын намын хорооны гишүүд болон ахмадуудыг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцлоо.