ЭМГЭНЭЛ
    2018 оны 03 сарын 23 нд
    2625a7572fa7362985dc6ab3010e61ea.jpg

    1990 оны Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон, МоАХ-ны анхдагчдын нэг, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын хорооны гишүүн Дашдорж овогтой Баатар нь 2018 оны гуравдугаар сарын 21-ны өдөр зуурдаар нас нөгчиж, бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

    Д.Баатар нь 1953 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн.

    Тэрээр:

    • 1974-1975 онд Эрдэнэт хот Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд,

    • 1975-1992 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд Ил уурхайд,

    • 1996-2002 онд “Эгшиглэн” Соёлын төвийн захирал

    • 2002-2017 онд Орхон аймгийн Хүүхэд Залуучуудын Театрт Цирк ангийн Багш, менежерээр тус тус ажиллаж, Монгол улсад циркийн урлагийг хөгжүүлэх, үйлсэд хоёргүй сэтгэлээр, зүтгэж, хийж бүтээх залуу насаа мянга мянган хүүхэд багачуудыг урлаг, соёлоор хүмүүжүүлэхэд өөрийн авьяас, ур чадвараа зориулсан юм.

    Д.Баатар нь шавь нарынхаа дунд нэр хүндтэй, олны итгэл хүлээсэн, шударга, ажилч хичээнгүй, мэргэжлийн ур чадвар онол арга зүй, ёс зүйн хувьд хамт олноо үлгэрлэсэн, чадварлаг нэгэн байв.

    Тэрээр сайн уран бүтээлч байгаад зогсохгүй, халуун цустай цагаан мөртэй Ардчилагч байлаа. 1989 оноос Ардчиллын үйл хэрэгт хошуучлан оролцож, Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах үйлсэд өнөөдрийг хүртэл хүчин зүтгэж, үлгэр дуурайлал болсоор ирсэн билээ. Түүний байгуулсан гавьяа, хийсэн хөдөлмөрийг нь төр засаг өндрөөр үнэлж:

    • “Хөдөлмөрийн хүндэт медаль”

    • “Алтан гадас” одон

    • Эрдэнэт хотын “Хүндэт иргэн”

    • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” зэрэг төрийн дээд одон медалиар шагнаж байв.

    Ардчиллын төлөө мөр зэрэгцэн зүтгэж явсан нөхөд, Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтнүүд, МоАХ, Ардчилсан намын үе үеийн удирдлагууд, гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нарт нь болон журмын нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

    УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

    АРДЧИЛСАН НАМ