БЗД-ийн АН-ын удирдлагуудад Үндсэн дүрэм зөрчсөн үндэслэлээр хариуцлага тооцлоо
    2018 оны 03 сарын 23 нд
    fa679b27ed61c0b6f8123b55f6f3cfcd.jpeg

    Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо гуравдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогт, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улстөрийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвдаваа нар Ардчилсан намын Үндсэн дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7.1, 3.7.3, 3.9.1.1, 3.9.2.1, 3.9.3.2, 3.9.1.9, 3.9.1.10, 3.9.1.12, заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна. 
    Дээрхи албан тушаалтнууд Үндсэн дүрмийн дараахь заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул Т.Батцогтыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авахыг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд даалгав. 
    Ингэснээр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Т.Батцогтыг  үүрэгт ажлаасаа огцруулж, дараагийн шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ.