Ардчилсан оюутнууд удирдлагын бүрэлдэхүүнээ батламжлав
    2018 оны 03 сарын 24 нд
    4c23a59cc7d06985662bb191a48907c1.jpeg

    Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбооны II бага чуулган гуравдугаар сарын 24-ны өдөр болов. Энэхүү чуулганаар тус холбооны дэд ерөнхийлөгч, нийслэлийн тэргүүн, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг батламжилснаас гадна Ерөнхий төлөвлөгөөгөө баталсан юм. Дашрамд дурдахад, Ардчилсан оюутны холбоо нь 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт салбартай, гишүүнчлэлээрээ Монголын хамгийн олон гишүүнтэй оюутны байгууллагаар тодроод байгаа юм. Ардчилсан оюутны холбооны II чуулган үргэлжилж байна.