ХБНГУ-ын “Конрад-Аденауэр Сан”-тай хамтарч сургалт зохион байгуулж байна
    2018 оны 03 сарын 24 нд
    04cb581ed4b7af4a5d6169e1acddeee3.jpeg

    Ардчилсан намын гишүүдэд зориулсан ХБНГУ-ын Христийн Ардчилсан Холбоо намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр боловсруулах, туршлага судлах, сургалт Тэрэлжид байрлалтай "Рэд рок"цогцолборт эхэллээ. 
    Сургалтанд АН-ынҮБХ-ны  21 аймаг,  есөн дүүргийн төлөөлөл, АН-ын ХЭГ-ын ажилтан нарын 35 хүн хамрагдаж байна.  ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангийн Берлин дахь төвийн Монгол улсыг хариуцсан дарга Др. Грегор Рюсселээр ахлуулсан баг уг сургалтыг зааж байна.
    Сургалтанд хамрагдсан АН-ын гишүүд тухайн орон нутаг, дүүрэгт энэхүү сургалтаас олсон мэдлэг туршлагыг дэлгэрүүлэн заах сургагч багш нар болох юм.
    АН-ын удирдлагууд  2018 оныг Анхан ба дунд шатны намын байгууллага,  гишүүдээ чадавхижуулах, анхан шатны намын байгууллагуудын үйл ажиллагааг  идэвхижүүлэх жил болгон зарласан. Энэ удаагийн сургалт энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болж байна. Сургалт 3 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.