Ардчилсан намын дотоод сонгууль болж өндөрлөлөө
    2018 оны 03 сарын 26 нд

    Ардчилсан намын дотоод сонгуулийн санал хураалт өчигдөр 19 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт болж, өндөрлөлөө. Дотоод сонгуульд 1500 орчим нэр дэвшигч 18 аймаг, есөн дүүрэгт санал өгсөн байна.  ҮБХ-ны 76 тойргийн 123 мандатын төлөө 143 хүн өрсөлдсөнөөс 112 хүний дүн нэгтгэгдэн ирсэн. Сонгуулийн дүнг дотоод сонгуулийн хороо эцэслэн хуралдаж, тогтоол шийдвэрээ ирүүлэх ёстой. Одоогоор албан ёсны дүн ирээгүй байна.