МЭНДЧИЛГЭЭ

 

 

Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, Монгол Улсаа цогцлоон хөгжүүлэх нь Ардчилсан намын эрхэм зорилго болно.

           Улс Монгол минь өөрийн эрхээр төр улсаа удирдах болсоор 25 жилийг үдэж байна. Хорин таван жил гэдэг бол хүний амьдралд урт хугацаа хэдий ч улс орны амьдралд богино хугацаа юм.

           Төрөө байгуулах хамгийн сайн тогтолцоог бий болгож, чадвартай, тогтвортой, хүчтэй төрийн төлөө Ардчилсан намын санаачлагаар хийж хэрэгжүүлсэн олон өөрчлөлт шинэчлэлт байна.

            Цаашид ч сайн төр, сайн засаглалын төлөө хийх ажил их байна. Монгол хүн төрөлх нутагтаа хүний жам ёсны эрх, эрх чөлөөг эдлэж, хуулиар хамгаалуулж, амар амгалан, чинээлэг, сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд Ардчилсан нам үйл ажиллагаагаа чиглүүлсээр байх болно.

           Монгол улсын иргэн таны сайхан ирээдүйн төлөө Ардчилсан намын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар манай цахим хуудас өдөр бүр танд нээлттэй байх болно.

            Та Ардчилсан намын цахим хуудастай холбогдож санал бодлоо идэвхтэй хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.

 

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД