МЭНДЧИЛГЭЭ

          Буян заяа нь гийсэн Монгол түмэндээ Согтууруулагч хэмээх Хөхөгчин хонин жилийн тэргүүн сарын сар шинийн мэндийг өргөн дэвшүүлэхийн ялдамд төрлөөрөө түвшин амгалан, түмэн олноороо эрүүл энх, элбэг хангалуун амьдралтай байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

            Ардчилсан намын ахмадууд бид 25 жилийн өмнө Монгол оронд цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ялалтыг авчиралцаж, түүнийг нуруундаа үүрч, сэтгэлдээ тээн, үгээрээ хамгаалж, үйлсээрээ өртөөлсөөр  яваа билээ.  Бид  цаашид  ардчиллын үнэлэмжийг улам тодруулж, тогтолцоог нь улам улмаар бататгах үйлсдээ өндөр амжилт гарган зөвийг дэмжиж, бурууг засч залруулахын төлөө тууштай ажиллах болно.

           Монголын төр улс мандан бадарч, монголчуудын оюун ухаан гэгээрэн дэлгэрч, монголын  хангай говь нь  мал сүргээр дүүрэн, ард нийтээрээ амжилт бүтээлээр арвин, настан нь  дээдлэглэж,  залуус нь  дэмжигдэж, хүүхдүүд нь баяр баяслаар бялхах болтугай.

 

 

АН-ын Ахмадын Холбооны дарга                                  Р.Банзрагч