МЭНДЧИЛГЭЭ

 

  Монгол улс орны өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа явуулж байгаа АН-ын гишүүн эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог үр дүнтэй, идэвхитэй болгож цаашид улс эх орондоо ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, олон ургалч үзлийг хөгжүүлэн дэмжиж, улс орныхоо хөгжлийн зохистой, оновчтой бодлогын хувилбаруудыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах талаар эмэгтэй гишүүдийнхээ үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг бид зорин ажиллаж байгаа билээ. 

               Чухамдаа та бидэнд мэдээлэл ил тод байж хамтын оролцоог нэмэгдүүлэх нь  үнэтэй санал, шүүмжлэлийг цаг алдалгүй хүлээн авч, сонсох боломжийг бүрдүүлж эргээд бидний үйл ажиллагаанд тусгалаа олох бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.

               Мэдээллийн энэ эрин зуунд цахим хуудсаараа дамжуулан бид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, түүнд чиглэн зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллийг  та бүхэнд цаг алдалгүй хүргэх учир иргэн та манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

 

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн  Ц.Оюунгэрэл