МЭНДЧИЛГЭЭ

ЗАЛУУСАА ! ЭРХЭМ ХҮНДЭТ ЗАЛУУ ХҮН ТАНАА  

          Аливаа улсын хөгжлийн түүчээ нь залуучуудаас хамааралтай байдаг бөгөөд Монголын залуучууд улс орныхоо хөгжлийг тодорхойлогч, хөдөлгөгч хүч байсаар ирсэн билээ.ард түмнийхээ итгэл, найдварыг залуучууд маань өндөрт өргөж явж чадна гэдэгт 40 гаруй мянган гишүүд, дэмжигчидтэй үндэсний хэмжээний залуучуудын байгууллага болох Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн хувьд, залуу хүний хувьд итгэдэг.

        Бид эх орон, ард түмнийхээ төлөө бүтээлчээр ажиллаж амьдрах, шинийг санаачлах сэтгэлгээг төлөвшүүлэх, оюуны болон бие бялдар, ёс зүйн зөв хүмүүжил олоход нь дэмжлэг үзүүлэх, залуучуудын хөгжлийг урамшуулан дэмжих Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, ардчилсан үзэл санаа, ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, нээлттэй нийгмийг төлөвшүүлэх, залуучуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, гарах шийдвэрт нөлөөлөх, түүнийг гардан хэрэгжүүлэхэд идэвхитэй оролцох явдлыг зорилгоо болгон ажиллаж байна.

 

Залуу Таны Өөрийн цаг ирэхэд өрөөл түмнээ аваад явах

Өнөөдрийн сайхныг Маргаашдаа үргэлжлүүлэх үйлсэд тань

Итгэл нь бат, Сэтгэл нь  хаттай  байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье! 

 

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ                                              Б.БАТТҮВШИН