МОНГОЛЫН АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

ЭРХЭМ ЗОРИЛГО

МОНГОЛЫН АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО НЬ МОНГОЛ ОРНЫ ЭРХ АШИГ, ХУВЬ ХҮН, ӨРХ ГЭРИЙН ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭСЭН, БАЯЛАГИЙГ БҮТЭЭГЧ, ЧИНЭЭЛЭГ, ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭДИЙН ХАРИУЦЛАГАТАЙ НИЙГМИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ АРДЧИЛСАН НАМЫН БОДЛОГЫГ ДЭМЖИХ, УЛС ТӨР, ЗАСАГЛАЛ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЯВДАЛ МӨН.

Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь 21 аймаг 9 дүүрэгт салбар зөвлөлтэй, 98000 гаруй гишүүнтэй, намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд төлөөлөлтэй,улс төрийн хүчирхэг эмэгтэйчүүдийн байгууллага болж чадсан.

1990 он- МАН, МСДН, МҮДН, МННамуудын дэргэд эмэгтэйчүүдийн үүсгэл санаачлагаар эмэгтэйчүүдийн холбоод байгуулагдсан.

2000 он- Намууд нэгдэж Ардчилсан намыг байгуулахад Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдэж МОНГОЛЫН АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО-г байгуулжээ.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ҮЙЛ АЖИЛЛАГАА

  1. АН-ын хөтөлбөр, холбогдох баримт бичигт санал оруулах, хэрэгжилтийг хангах
  2. Гадаад болон дотоод сургалт, семинарт эмэгтэйчүүдийг хамруулан чадавхижуулах
  3. Эмэгтэйчүүдийн улс төрийн боловсрол, идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх, хууль дүрмийг суртачлан таниулах
  4. Залуу удирдагч эмэгтэйчүүдийг бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  5. Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжих, үйл ажиллагааг үр дүнтэй болгоход хамтран ажиллах
  6. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг өрхийн амжиргааны түвшинг нэмэгдүүлэх, ажлын байр, мэргэшүүлэх сургалтуудад хамруулах
  7. Олон нийтийн хяналт ба идэвхижүүлэлтийг нэмэгдүүлэх
  8. Нөлөөллийн бүлэг ажиллуулах
  9. Багш, эмч, хуульч эмэгтэйчүүдийн клуб
  10. Гишүүн эмэгтэйчүүдийг Удирдлагын Академи, Улс төрийн боловсролын академид сургах хөтөлбөр хэрэгжүүлэх
  11. Олон нийтийн хэлэлцүүлэг ба мэтгэлцээн, илтгэх урлагийн тэмцээн үндэсний хэмжээнд зохион байгуулах
  12. Сонгогчдын боловсрол, дэмжигч бүлгүүдтэй хамтран ажиллах
  13. Нэр дэвшигчийн сургалт зохион байгуулалт