ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

НИЙГМИЙН ХӨГЖИЛД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АНХЛАН УРИАЛАН ДУУДСАН УЛС ТӨРИЙН ХҮЧНҮҮДИЙН НЭГДЭЛ БОЛ АРДЧИЛСАН НАМ БИЛЭЭ.

МОНГОЛ ХҮН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ БАЙХ, ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛСОН

ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭДЭЭС БҮРДЭХ НИЙГМИЙН ҮНДЭС СУУРЬ БҮРЭЛДСЭН

 АРДЧИЛАЛ, ЗАХ ЗЭЭЛД ТУЛГУУРЛАСАН ХӨГЖИЛ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ БОЛСНЫГ ТЭМДЭГЛЭН

МОНГОЛ УЛСАД ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ БИЕЛЛЭЭ ОЛОХ НӨХЦЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙГ

ИРГЭНИЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН СОРИЛТЫГ ДАВАХ ЧАДВАР ТӨЛӨВШӨӨГҮЙГ ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭНИЙ НЭЭЛТТЭЙ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ БАТЖУУЛАН ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ ҮҮРЭГ УЛАМ БҮР НЭМЭГДЭЖ БУЙГ ГҮНЭЭ УХАМСАРЛАН

АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛЭХ НАМЫН ХҮСЭЛ ЗОРИГ, ЧАДАМЖ НАМЫН ДОТООД АРДЧИЛЛААР ХАНГАГДАНА ГЭДГИЙГ ИШ ҮНДЭС БОЛГОН ТУЛГУУР ҮЗЭЛ БАРИМТЛАЛАА ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА БОЛГОН ХЭРЭЖҮҮЛЭХЭЭР ТОДОРХОЙЛОВ