БЭЛГЭДЭЛ

          Ардчилсан нам нь хуулийн этгээдийн эрх эдлэх бөгөөд өөрийн бэлгэдэл, далбаа, тамга, тэмдэгтэй. Намын бэлгэдэл нь нар зөв чиглэлд тасралтгүй сүлжилдэн холбогдсон зөв гурван гурвалжин дээр чандмань байрлаж, эдгээр нь хөх дэвсгэр дээр цагаан өнгөтэй. Дэвсгэр дотуураа цагаан, гадуураа улаан хүрээгээр хүрээлэгдсэн дугуй хэлбэртэй байдаг. Намын нэр уг хөх дэвсгэр дээр цагаан өнгөөр бичигдсэн байна.

          Намын далбааны өргөн, урт нь 1:2 харьцаатай. Далбаа ишнийхээ талд суурьтай хөх өнгийн гурвалжингаар хагаслан хуваагдах ба түүний хоёр талын хэсэг улаан өнгөтэй бөгөөд улаан, хөх өнгүүд нарийн цагаан зурвасаар зааглагдсан байдаг. Хөх гурвалжны иш талын хэсэгт цагаан өнгөөр сар, нар, дөл босоо чиглэлээр байршуулсан байна.